Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн хүсэлтийг e-Mongolia системээр өнөөдөр 17:00 цаг дуустал хүлээн авна. Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг энэ хугацаанд хүсэлтээ илгээхийг Боловсрол, Шинжлэх Ухааны Яам санууллаа. Өнөөдрийн 09:00 цагийн байдлаар 108911 хүүхдийн хүсэлт ирсэн байна. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн буюу 2-5 насны 141023 хүүхэд бий. 2022-2023 оны хичээлийн жилд Сүхбаатар, Чингэлтэй, Багануур, Багахангай дүүргийн хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт суралцах боломжтой болсныг салбарын яам мэдээлсэн.
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өнөөдөр 17:00 цаг хүртэл авна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.