Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

65 дугаар сургуулийн багш Ж.Отгонбаяр, Г.Эрдэнэчимэг нарт түрээслээд өмчлөх орон сууцтай боллоо

Ангилал
Хүүхэд, гэр бүл
Огноо
Унших
1 минут 15 секунд

Нийслэлийн боловсролын салбарт хосоороо ажиллаж буй 9 гэр бүлд НЗДТГ-аас түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг олголоо.

Нийслэлийн боловсролын салбарт гэр бүлийн 813 хос ажилладаг. Үүнээс ерөнхий боловсролын сургуульд 612 буюу 1024, сургуулийн өмнөх боловсролд 201 буюу 402 гэр бүлийн хос мөр зэрэгцэн нэг салбарт хүчин зүтгэж буй.

Харин ерөнхий боловсролын сургуульд 485, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 26 буюу нийт 501 багш удам дамжин боловсролын байгууллагад багшилж байна.

Төрөөс хүн амын чиглэлээр баримтлах бодлогыг хэрэгжүүлэх 2018-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Нийслэлийн Засаг Даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу гэр бүлийн хөгжлийг дэмжих, боловсролын салбар дахь нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд ийнхүү орон сууц олгов. Үүнд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн дизайн технологийн багш Ж.Отгонбаяр, 65 дугаар сургуулийн бага ангийн багш Г.Эрдэнэчимэг нарын гэр бүл багтжээ.

Монгол, Япон сурагчдын гэрэл зургийн үзэсгэлэн гарна
Монгол, Япон сурагчдын гэрэл зургийн үзэсгэлэн гарна
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.