ОХУ-ын Украинд явуулж байгаа эзлэн түрэмгийллийг эсэргүүцэн АНУ болон Европын орнууд эдийн засаг хориг арга хэмжээг авсаар байгаа. Мөн барууны алдартай брэндүүд дайныг эсэргүүцэж, ар араасаа Оросод байрлах нэрийн дэлгүүрээ хааж, тус улсыг орхисоор байгаа юм. Тэгвэл энэ удаа “Nike” компанийн зүгээс Орос дахь үйл ажиллагаагаа зогсоож, орхих болсноо зарлалаа.
Дэлхийн спорт загварын акул, Nike компанийн хувьд гуравдугаар сард өөрийн эзэмшдэг онлайн дэлгүүрээ хааж, захиалгаа зогсоогоод байсан билээ. Оросод үйл ажиллагаа явуулагч албан ёсны дэлгүүрүүд үйл ажиллагаагаа явуулж байсан ч ийнхүү фирмийн зүгээс гэрээ хэлэлцээрийг дуусгахаар болжээ.
Тус компанийн зүгээс энэ талаар “Бид Оросын зах зээлийг орхиж байна. Барууны орнууд болон холбоотнууд Оросын эсрэг эдийн засгийн хатуу арга хэмжээгээ өргөжүүлж байна. Үүнээс шалтгаалж гаднын томоохон компаниуд тус улсыг орхихоор болсон. Харин Оросын хувьд тэд өөрсдийн хууль эрх зүйн хүрээнд өөрийн орноос нь гарах оролдлого хийж байгаа компаниудын хөрөнгийг булаан авах, эрүүгийн хариуцлага ногдуулах зэргээр арга хэмжээг авч байна. Бидний нэн тэргүүнд хийх зүйл бол ирэх саруудад үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоох бөгөөд ажилтнуудаа хохироохгүй, дэмжин ажиллах болно” гэжээ.
Мөн дэлхийн хамгийн том сүлжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компани болох ‘Cisco” Орос болон Беларус улсад явуулах үйл ажиллагаа бүрэн зогсооно гэдгээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC