BBC агентлагийн сүүлд шинэчлэгдсэн мэдээллээр Афганистанд газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний тоо 1000, бэртэж гэмтсэн хүний тоо 1500 давжээ.
15.30 цаг: Афганистаны Пактика мужид өнгөрсөн шөнө 6,1 магнитуд хүчтэй газар хөдөлж, 250 гаруй хүн нас барж, олон тооны хүн бэртэж гэмтсэн талаар мэдээллээ.
Газар хөдлөлт Афганистаны Хост хотын зүүн өмнөд хэсгийн 44 км зайг хамарсан бөгөөд Пактика мужийн дөрвөн дүүргийн хэд хэдэн газар хүчтэй мэдрэгдсэн. Улмаар 250 хүн нас барж, 150 гаруй хүн бэртэж гэмтэн, хэдэн арван байшин барилга сүйдсэн бөгөөд хохирлыг урьдчилсан байдлаар бүрэн тогтоогоогүй байна. Одоогоор шуурхай арга хэмжээг авч ажиллан, тусламжийн баг бүрэлдэхүүнийг илгээсэн хэмээн тус улсын Засгийн газраас мэдээллээ.
Америкийн судалгааны төвийн гаргасан мэдээллээр газар хөдлөлт 6,1 магнитуд хүчтэй байжээ. Мөн Европ-Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төвөөс мэдээлснээр, газар хөдлөлт Пакистан, Энэтхэгийн нутаг дэвсгэрт мэдрэгджээ.
Эх сурвалж: BBC