Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д сармагчны цэцэг өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Ангилал
Гадаад ертөнц
Огноо
Унших
2 минут 27 секунд

БНСУ-д өчигдөр сармагчны цэцэг өвчний тохиолдол байж болохуйц сэжигтэй хоёр тохиолдлыг илрүүлсэн гэж тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (KCDC)-өөс мэдээлжээ.

Тодруулбал, тус төвөөс өчигдөр сармагчны цэцэг өвчний тохиолдол байх магадлалтай хоёр иргэнийг илрүүлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, сэжигтэй тохиолдлын нэг нь Сөүл хотын баруун хэсэгт орших Инчон хотын Инчон эрүүл мэндийн төвд эмчлүүлж байгаа юм байна. Тухайн хүн Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд ирсний дараагаас халдварын шинж тэмдэг илэрсэн хэмээн мэдэгджээ.

БНСУ-ын зүгээс коронавирусийн хязгаарлалтыг сулруулсантай холбоотойгоор олон улсын аялал жуулчлал ихээхэн нэмэгдсэн бөгөөд сармагчны цэцэг өвчний тохиолдол олон хотуудад тархахаас сэргийлж сонор сэрэмжтэй ажиллаж байгаа юм байна.

БНСУ нь сармагчны цэцэг өвчнийг хоёрдугаар төвшний халдварт өвчний ангилалд албан ёсоор бүртгэж, коронавирус, холер, салхин цэцэг зэрэг бусад 22 нэр төрлийн халдварт өвчинтэй нэг ангилалд оруулсан билээ.

Эх сурвалж: koreatimes.co

Афганистанд хүчтэй газар хөдлөлтийн улмаас 1000 гаруй хүн нас баржээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.