Хоёрдугаар сарын 6-нд Турк, Сирийн нутагт болсон 7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 42 000 даваад байна.
Хэдийгээр газар хөдлөлт дэлхий даяар ажиглагддаг ч томоохон газар хөдлөлтүүд нь тодорхой бүс нутгуудад илүү давтамжтай явагддаг. Газрын царцдасаас энерги чөлөөлөгдөж, сейсмийн долгион үүсгэх үйл явцыг газар хөдлөлт хэмээн тодорхойлдог бөгөөд хүчийг момент магнетудаар, эсвэл Рихтерийн шаталбараар хэмждэг аж. 3-с бага магнитуд бүхий газар хөдлөлт хүнд онцгой мэдрэгдэхгүй, харин магнитуд 7, түүнээс дээш болох үед томоохон сүйрэл болно. Сүүлийн 70 жилд тохиосон хүчтэй газар хөдлөлтүүдийг дурдахад
1. Чилийн газар хөдлөлт (1960 он) Хамгийн хүчтэй буюу 9.5 магнитуд
2. Аляскийн газар хөдлөлт (1964 ) 9.2 магнитуд
3. Суматра-Андаманы газар хөдлөлт (2004 он, Энэтхэгийн далай). 9.3 магнитуд. Голомт нь Индонезийн Суматра арал байсан бөгөөд газар хөдлөлтөөр үүссэн цунами 285,000 гаруй хүний амь насыг сүйтгэсэн.
4. Японы газар хөдлөлт (2011 он). 9.1 магнитуд. Голомт нь Хонсю-оос 130 км хол байсан бөгөөд газар хөдлөлтөөр үүссэн цунами 15,883 гаруй хүний амь насыг сүйтгэсэн.
5. Хойд курилын газар хөдлөлт (1952 он, Орос) 9.0 магнитуд
6. Маулегийн газар хөдлөлт (2010 он, Чили) 8.8 магнитуд
7.Таньшаны газар хөдлөлт (1976 он, Хятад). ХХ зууны, хамгийн их хүний амь хохироосон газар хөдлөлт. Албан ёсны мэдээгээр 255,000, гэвч мэргэжилтнүүд үүнээс хоёроос гурав дахин олон хүн нас барсан гэж үздэг.
8.Энэтхэгийн далайн газар хөдлөлт (2012 он, Суматра, Индонез) 8.6 магнитуд