Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өсвөр насныхны сэтгэл зүйн онцлог

Ангилал
Хүүхэд, гэр бүл
Огноо
Унших
7 минут 24 секунд

Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ хийж буй үйлдэл эрсдэлтэй байх вий гэдэгт санаа зовнидог. Сүүлийн үед хүүхдийнхээ сэтгэл зүйд анхаарал хандуулах ээж аавуудын тоо эрс нэмэгдэж байна.

ӨСВӨР НАСНЫХАН ГЭЖ ХЭН БЭ?

Өсвөр нас нь 13-18 насыг хамран авч үздэг. Зарим тохиолдолд өсвөр насыг бэлгийн бойжилттой хольж солих тохиолдол байдаг. Энэ нь бэлгийн бойжилт (8-14 нас) буюу бие физиологит гарч буй өөрчлөлтийг өсвөр насны хамгийн чухал хэсэг гэж ойлгодогтой холбоотой. Бэлгийн бойжилт гэдэг бол физиологи болон дааврын хөгжил. Гэвч үнэндээ өсвөр насны хөгжилд тархины хөгжил, нийгэм сэтгэл зүйн хөгжил, харилцаа холбоо гээд олон талын хүчин зүйл нөлөөлж байдаг.

Өсвөр насны хүүхдийн тархины хөгжил

3 хүртэлх насанд хүүхдийн тархи идэвхитэй хөгжиж байдаг гэдгийг бид мэддэг. Харин өсвөр насны эхэн үе буюу 11-13 насны хооронд тархины хоёр дах эрчимтэй хөгжил явагддаг. Энийг 1999 онд Тархи судлалын эрдэмтэд олж илрүүлсэн байдаг ба энэхүү хөгжил нь нилээн үсрэлттэй, идэвхитэй хөгжил юм.

Өсвөр насанд сэтгэхүй, танин мэдэхүйн хувьд маш том хөгжил явагддаг нь төсөөлөн бодох, тооцоолох чадвар. Тэд аливаа зүйлд дүгнэлт хийх чадвар нь илүү нэмэгддэг. Гэхдээ тэдний шийдвэр гаргалтууд сэтгэл хөдлөл дээрээс гарах нь элбэг. Учир нь тэдний үйлдлүүд лимбийн систем (сэтгэл хөдлөл хариуцдаг хэсэг)-д илүү тулгуурладаг. Өөрөөр хэлбэл “рационал” (логиктой, бодит) шийдвэрүүд гаргахад туслах тархины төв нь хараахан гүйцэт хөгжиж амжаагүй байдаг. Шийдвэр гаргах энэхүү үйл явцын үр дүнд “use it or lose it” буюу “хүлээн зөвшөөрөх эсвэл бүрмөсөн хасах” гэсэн зарчимаар дүгнэлтүүд хийдэг. Энэ байдал нь ерөнхийдөө 25 нас хүртэл үргэлжилдэг (гэхдээ мэдээж бие хүний туршлагатай хамааралтай гэдгийг санах хэрэгтэй).

Даавраас хамаарсан сэтгэл хөдлөл

Бэлгийн бойжилттой холбоотойгоор бий болж буй дааврын өөрчлөлт нь тархинд хүчтэй нөлөө үзүүлдгийн нэг жишээ бол окситоцин. Энэ даавар нь хайр болон холбоо харилцаатай илүү холбоотой. Окситоцин нь хүнд тайван болоод ойр дотно мэдрэмжийг үүсгэдэг. Өсвөр насныханы хувьд энэхүү дааврын нөлөөгөөр хүн бүр өөрийг нь анхаарч байгаа гэсэн мэдрэмжийг үүсгэдэг. Зарим судлаачдын (McNeely and Blanchard) судалгаанаас харахад энэ мэдрэмж нь 15 орчим насанд хамгийн оргил цэгтээ хүрдэг. . Тэд нэг талаас насанд хүрэгчид шиг биеэ авч явах гэж хичээдэг боловч “шагнал, урамшуулал, магтаалд” дуртай. Өөрөөр хэлбэл тэд хийж буй үйлдлүүдээрээ бусдаас хүндлэл, магтаал авахыг хүсдэг. Бусдын хайр халамжийг авах, анхаарлын төвд байхыг илүүтэй хүсэх хүсэл биелэхгүй тохиолдолд тэд сэтгэлээр унаж, өөртөө сэтгэл ханамжгүй болдог.

Нийгмийн түгшүүр

Тархинд явагдаж байгаа хөгжлийн процесс нь өсвөр насныхныг илүү эмзэг, сэтгэл хөдлөл өндөртэй, хоёрдмол болгодог ба эцэг эхчүүдийг төөрөгдөлд оруулдаг. Түүнчлэн тэдний нийгмийн айдас насанд хүрэгчдийг бодвол илүү өндөр байдаг нь төсөөлөх чадвар болон бусдаас магтаал сонсох хүсэлтэй нь холбоотой. Өсвөр насныхны өөрийн үнэлэмж нь дотоод гэхээсээ илүү гадаад сэдэлтэй.

Түүнчлэн тэдний бодол санаа тогтворгүй байдаг. Тэдний үзэл бодол, шийдвэр гаргах чадвар нь тогтворжиж амжаагүй байдаг учраас асуудалтай нүүр тулахдаа буруу шийдвэр гаргах магадлал өндөр. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хэр зэрэг өндөр болсоноос үл хамааран тэд хөгжиж байгаа гэдгийг нь санаж хараа хяналтаа тавих ёстой.

Уур бухимдал ба эмзэг байдал

Өсвөр насныханы санаа зовдог, сэтгэл судлаачид ханддаг томоохон асуудал бол уур бухимдал байдаг. Тэдний хувьд харилцааны чадваруудыг олж эзэмшиж байгаа ч түүнийгээ хараахан бүрэн ашиглах чадваргүй байдаг. Тийм учраас ихэнх өсвөр насныханд тэднийг ойлгох, хүлээцтэй сонсох, дэмжих хамгийн дотны хүмүүс буюу хүлээцтэй эцэг эхчүүд хэрэгтэй байдаг. Энэ нь эцэг эхчүүд хүлцэнгүй бай гэсэн үг биш. Мэдээж эцэг эхчүүд хүүхдүүддээ шаардлага тавих, хяналттай байх хэрэгтэй. Харин тэдэнтэй ярилцах үедээ хүлээцтэй сонсож чаддаг байх нь чухал. Энэ дээр нэг зүйл нэмж хэлэхэд эцэг эхчүүд хүүхдийнхээ хувьд үлгэр дууриал авдаг “баатар”-тай адилхан. Тэд ярихдаа дуугаа өндөрсгөх эсвэл үл тоомсорлож эхлэвэл хүүхдүүд ч мөн түүнийг нь дууриадаг.

ТА ХҮҮХДЭЭ ХААШ НЬ ЧИГЛҮҮЛЭХ ВЭ?

Өсвөр насныхны сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд нь дурсамжуудыг илүү бат бөх хадгалахад нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл тэд болж буй үйл явдал, нөхцөл байдалд насанд хүрэгчид болон бусад насны хүүхдүүдийг бодвол илүү мэдрэг ханддаг.

Тиймээс тэд аль болох таатай дурсамж болон үр дүнтэй туршлага хуримтлуулах хэрэгтэй.

Цаашлаад нийгэмд амжилттай байх буюу бие хүний төлөвшлийн суурь чадваруудын 70%-ийг өсвөр насанд бүрэлдэн тогтдог. Дурсамж болон туршлагаар дамжуулан хүүхдийн төлөвшилд эерэгээр нөлөөлхийн тулд баримтлах хэд хэдэн зарчим бий. Эдгээр нь:

  1. Хүүхдэд бодит мэдээлэл өг. Гэр бүл доторх харилцаа, нийгэмд болж буй үйл явдлыг нуухаас илүүтэй тэдэнд зөв мэдээллийг өгөх нь тухайн асуудлыг даван туулхад туслах болно
  2. Тэдэнд хариуцлага хүлээлгэ. Өсвөр насныхан өөрийгөө хамгийн чухал гэж үзэх нь элбэг байдаг учир бусад хүний өмнө хариуцлага хүлээлгэж сургах хэрэгтэй. Үүний тулд гэр бүл дотор ямар үүрэг (гэрийн ажилд оролцох, ээж ааваа сонсох, дүү нарынхаа хичээлийг хийлгэх гэх мэт) гүйцэтгэх вэ гэдгийг нь тодорхой болгож өг.
  3. Харилцаа холбоогоо тасалдуулж огт болохгүй. Ямар нэг эрсдэлт үйлдэл (тамхи татах, гадуур тэнэх, тоглоомд донтох, анимед донтох гэх мэт) хийж буй хүүхдүүдийн цаана хайр халамжийн дутагдал байдаг. Тиймээс тэдэнтэй ярилцахаа хэзээ ч зогсоож болохгүй.
“5 шар-ТБД андууд“ чиглэлд автобус хүлээгдлийн хугацаа 2-4 минут болон буурч, зорчигчдын урсгал нэмэгджээ
“5 шар-ТБД андууд“ чиглэлд автобус хүлээгдлийн хугацаа 2-4 минут болон буурч, зорчигчдын урсгал нэмэгджээ
 
Дэлхийн цирк тоглолтод 114 жүжигчин оролцож байна
Дэлхийн цирк тоглолтод 114 жүжигчин оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.