Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Энхманлай : Дүүргийн хэмжээнд гэрэлтүүлэг 90 орчим хувьтай байна

Ангилал
Сонгинохайрхан Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
4 минут 21 секунд

Жилээс жилд өнгөө засч буй Сонгинохайрхан дүүргийн гэрэлтүүлэг, тохижилтын талаар Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга М.Энхманлайтай ярилцлаа.

-Энэ жил Сонгинохайрхан дүүргийн гэрэлтүүлгийн ажил хэдэн хувьтай байна вэ?

-Манай дүүрэг 43 хороотой. Үүнээс 35 нь гэр хороолол төвлөрсөн. Тэр утгаараа иргэдийн ая тухтай амьдрах, зорчих орчныг бүрдүүлэхийн тулд дүүргийн хэмжээнд нийт 12972 ширхэг гэрэлтүүлэгтэй болоод байна. Үүнээс 6800 ширхэг гэрэлтүүлэг нь Австри улсын хөрөнгө оруулалтаар хийж дууссан. Үндсэндээ, хороодын Засаг дарга нараас авсан санал, хүсэлтийн дагуу хаана гэрэлтүүлэг хэрэгтэй байна, тэнд нь суурилуулсан. Барагцаагаар нэг хороонд 200 ширхэг гэрэлтүүлэг суурилуулсан гэхэд болно.

-Гэрэлтүүлэггүй гудамж, талбай нь гэмт этгээдийн нуугдах газар болдог гэдэг. Сонгинохайрхан дүүргийн хувьд харанхуй гудамж байхгүй гэж ойлгож болох нь ээ?

-Хичээж л байна. Манайх бусад дүүргийнхээс нэг онцлогтой шүү дээ. Тэр нь хүн амын шилжилт, хөдөлгөөн. Орон нутгийнхны төвхнөдөг бүс нутаг болохоор дүүргийн суурьшмал бүс өргөжиж байна. Тэр хэрээр зарим нэг гудамж гэрэлтүүлгийн асуудал яригдана. Аль, аль талдаа орон сууц, гэр хороолол ч гэлтгүй бүх гудамж, талбайг гэрэлтүүлэгтэй болгохоор ажиллаж байна.

-Энэ оны тухайд?

-Энэ оны тухайд нийслэлийн хөрөнгөөр 640 сая төгрөгийн 250 орчим гэрэлтүүлэг, дүүргийн төсвөөр 551 сая 800 мянган төгрөгөөр 220 орчим гэрэлтүүлэг төлөвлөсөн.Он дамжсан гэрэлтүүлгийн ажлууд байгаа.

-Жолооч нарын хувьд авто зам дагуу гэрэлтүүлэгтэй болсонд их талархалтай хандаж байна лээ. Ашиглалтаа яаж хариуцан ажилладаг вэ?

-Авто замын хувьд 90 хувь нь гэрэлтүүлэгтэй. Ашиглалтад оруулахдаа явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлгээ цогцоор нь шийдэж хүлээлгэн өгдөг болсон. Нөгөөтэйгүүр, дүүргийн гэрэлтүүлгийн ашиглалт, урсгал засварыг “Цацрах Хангай”, “Их хотын гэрэл” гэсэн хоёр компани бүсчилэн хариуцдаг. Гэвч төв зам дагуух гэрлийн утсыг нь тасалж байна, дайрч мөргөх зэрэг асуудал гардаг. Тэр бүрт хохирол учруулсан иргэнээр нөхөн төлүүлж, сэргээн засдаг байгаа.

-Өнөө үед хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байна. Ядаж, нийслэл, дүүргийн төсвөөр хийсэн гэрэлтүүлэг, шон сүйтгэх нь багассан байлгүй дээ?

-Тийм ээ. Сайны хажуугаар саар зүйл байх юм. Уг нь, авто зам, гудамж, талбайг гэрэлтүүлэх нь гэмт хэргээс урьчдилан сэргийлэх, иргэний аюулгүй байдал, тухтай амьдрах орчин бүрдүүлэх зорилготой. Гэтэл иргэд авто замын хөдөлгөөнд согтуугаар машин барьж оролцон гэрэлтүүлэг хугалж, хагалж байна. Өөртөө ч төдийгүй өрөөлд ч хохирол учруулдаг. Нөгөөтэйгүүр, гэр хорооллын гудамж хооронд татсан гэрэлтүүлгийн утсанд пүүз, гутал өлгөх тохиолдол ч байна. Гэрэлтүүлэг тононо, узелийн тагийг нь хулгайлна, дураараа хашаагаа сунгаж гэрэлтүүлгийн шон оруулчихаад үзлэг хийлгэдэггүй гэх мэт асуудлууд бий. Ашиглалтын явцад гарах засварыг дээрх хоёр хариуцагч байгууллага хийнэ. Харин гэмтэл, бэртэл учруулсан тохиолдолд хохирол учруулагч иргэн төлдөг гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй байна.

-Тендерийн босго хэр өндөр вэ. Иргэд чанаргүй гэрэлтүүлэг тавьсан, амархан эвдэрсэн гэх мэт гомдол мэдүүлдэг шүү дээ?

-Мэдээж хэрэг, эрс тэс уур амьсгалд зохицсон, халуун болон эрс хүйтэнд тэсвэртэй, тог бага зарцуулдаг гэх мэт стандарт шаардлага тавина. Өндрийн хэмжээ, хэдэн ватт гэх мэт техникийн хатуу нөхцөлүүд тавьдаг.

Зарим хэрэглэгчийн халуун усыг хязгаарлана
Зарим хэрэглэгчийн халуун усыг хязгаарлана
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.