Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Францын багет талхыг ЮНЕСКО-ын соёлын өвд бүртгэлээ

Ангилал
Гадаад ертөнц
Огноо
Унших
3 минут 42 секунд


"Багетны гар урлалын ноу-хау, соёл” нь ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн гэж тус байгууллага зарлаж, хүн төрөлхтний соёлын салшгүй нэг хэсэг болох Франц талхны ур чадварыг магтан сайшаажээ. Тус улсын нарийн боовны газрууд ихэвчлэн олон төрлийн багет зардаг ч хамгийн шилдэг нь baguettes de буюу уламжлал аргаар бэлтгэдгээрээ онцлог аж.

НҮБ-ын соёлын байгууллага болох ЮНЕСКО-оос соёлын биет бус өвийг "Бидний өвөг дээдсээс өвлөн үр удамд маань уламжлан үлдээсэн уламжлал" гэж тодорхойлдог. Мөн энэхүү жагсаалтад Неаполитан пицца, кимчи, Бельгийн шар айраг, "Газар дундын тэнгисийн хоолны дэглэм", араб кофе зэрэг хоол, ундны соёл багтдаг байна.

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей CNN-д хэлэхдээ, “Багетыг бүртгэсэн нь гар аргаар жигнэх аргыг хойч үедээ өвлүүлэн үлдээх баталгаа юм. Бидний эргэн тойрны ойролцоох газар үргэлж байдаг, та хаанаас ч хямд үнээр шинэхэн багет талх авч болно. Энэ бол нийгмийн нэгдмэл байдлын маш чухал элемент юм. Мөн хүмүүсийн сайн мэддэг ердийн багет нь үнэ цэнэтэй зүйл гэдгийг тэдэнд ойлгуулах болно” гэжээ.

Франц улс ЮНЕСКО-д хүсэлтээ гаргахаас өмнө шаардлагатай бүх бичиг баримтыг цуглуулахад зургаан жил зарцуулсан байна. Франц дахь нарийн боовны газрууд ихэвчлэн олон төрлийн багет зардаг ч хамгийн шилдэг нь baguettes de буюу уламжлал аргаар бэлтгэдэг нь юм. Тодруулбал, зөвхөн гурил, ус, давс, исгэгч гэсэн дөрвөн найрлагаар газар дээр нь жигнэж халуунаар нь гаргаж өгдөг байна.

Францын талхны хэрэглээний чиг хандлагыг судалдаг судалгааны багийн мэдээлснээр насанд хүрэгчдийн талхны өдрийн дундаж хэрэглээ 2003 онд өдөрт 143 гр байснаас өдгөө 103 гр болж буурсан байна.

Эх сурвалж: CNN

Морин хуурын чуулга Японы “NHK Hall” танхимд тоглолоо
Морин хуурын чуулга Японы “NHK Hall” танхимд тоглолоо
 
Газар чөлөөлөлтийг эрчимжүүлнэ
Газар чөлөөлөлтийг эрчимжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.